Нууцлал хамгаалалт

Хэрэглэгчийн мэдээлэл Авлаа.мн-ий үнэт зүйл болно. Бидний зүгээс аюулгүй байдлыг дээд зэргээр анхааран ажиллах бөгөөд гурав дахь этгээдэд хэрэглэгчдийн мэдээллийг ашгийн төлөө худалдахгүй болно.

1. Хэрэглэгчийн дата цуглуулах хамгийн гол зорилго нь бид Авлаа.мн-ий сайт дээр хийгдэх худалдан авалт бүрийн хүргэлт зөв цэгтээ зөв хүндээ очих тал дээр анхаарах үүднээс, мөн хэрэглэгчийн онлайн худалдан авалт хийх туршлагыг сайжруулах, үйлчилгээгээ сайжруулахын тулд юм.

Авлаа.мн-ий зүгээс хэрэглэгчдийн утас болон цахим шуудангийн хаягаар хямдрал урамшууллын мэдээлэл илгээх эрхтэй бөгөөд хэрэглэгч өөрөө хүсэхгүй тохиолдолд Авлаа.мн-д хүсэлт гарган ямар нэг төлбөргүйгээр тухайн худалдааны санал урамшууллын мэдээллээс чөлөөлөгдөх эрхтэй.

2. Авлаа.мн-д цугларсан хэрэглэгчдийн датанд тулгуурлан онлайн худалдаа үйлчилгээний чанарыг сайжруулна. Мөн тухайн датанд үндэслэн гарсан мэдээллийг хэрэглэгчдээс урьдчилан зөвшөөрөл авсны дагуу Авлаа.мн өөрийн бизнес хамтрагчдад танилцуулах боломжтой.

3. Хувийн мэдээлэл нь таны өөрийн нууц үгээр хамгаалагдах тул хэрэглэгчид өөрийн онлайн худалдан авалтад ашигладаг нууц үгийн нууцлал болон аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээнэ.

4. Хэрэглэгч ямар нэгэн байдлаар Авлаа.мн дээр үүссэн өөрийн онлайн аккоунт эрсдэлд орсон гэж үзсэн тохиолдолд Авлаа.мн-д нэн даруй мэдэгдэнэ.

5. Хуулийн хүрээнд хэрэглэгч Авлаа.мн сайтад үүсгэгдсэн өөрийн хувийн мэдээллийг өөрчлөх, устгах эрхтэй. Үүний тулд авлаа.мн-ий online-support@avlaa.mn хаягаар хүсэлтийн имэйлийг илгээнэ.