Тайлбар
Орц найрлага:
Нэрмэл ус, хонины сүүлний тос, изопропил палмитат, озокерит вакс, сето стеарил алкохол, глицерол моностеарет, үнэр.
Хэрэглэх заавар:
Гараа сайтар угаасны дараа хэрэглэх ба хэт хуурай, харшламтгай арьсанд илүү тохиромжтой.
Хонины сүүлний тос нь биохимийн найрлагын хувьд ханасан болон ханаагүй тосны хүчил, уураг, 17 төрлийн аминхүчлийг агуулдаг байна. Үл орлогдох аминхүчлээс валин, изолейцин, лейцин, орлогдох аминхүчлээс тирозин, пролин, аргинин хамгийн ихээр агуулагдаж байдаг. Эдгээр амин хүчлүүд нь арьсны эд эсийн нөхөн төлжилтийг сэргээх, тэжээл өгөх, зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлдэлтэй. Ханаагүй тосны хүчлүүд нь тэжээллэг чанар сайтай тул хүний бие махбодид хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг байна.
Анхааруулга:
Хэрэглэсний дараа арьс улайх загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу.
Хадгалах нөхцөл:
Бүтээгдэхүүнийг +(5-18)0С хэмд нарны гэрлээс хол, ус чийгнээс хамгаалагдсан газар хадгална. Хадгалах хугацаа 18 сар.
Стандарт: MNS 4362:1999
There are no reviews yet.