Сайт ашиглах нөхцөл

Авлаа.мн-д тавтай морил. Амар екоммерс ХХК нь онлайн худалдаа үйлчилгээ явуулдаг компани бөгөөд манай сайтаас худалдан авалт хийх үйлчлүүлэгчиддээ дараах үйлчилгээний нөхцлийг тавина.

Авлаа.мн-с худалдан авалт хийснээр та дараах нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Анхааралтай уншина уу.

1. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1 Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахад мөрдөгдөх дараах нөхцөл заалт нь цаашид “бид” гэгдэх 6376681 регистерийн дугаартай “Амар екоммерс” ХХК болон цаашид “та”, “үйлчлүүлэгч”, “худалдан авагч” гэгдэх уг онлайн сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх үйлчлүүлэгчийн хооронд үүсэх бүхий л харилцааг зохицуулахад оршино.

1.2 Авлаа.мн сайтыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийснээр тухайн ашиглалтын нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцогдоно.

1.3 Авлаа.мн эдгээр нөхцлүүдэд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, өөрчлөлт орсон тохиолдолд тухайн бүрт нь имэйл болон цахим хуудсыг ашиглан үйлчлүүлэгч нарт мэдэгдэх үүргийг хүлээнэ. Нөхцөлд орсон өөрчлөлтөөс өмнө хийгдсэн худалдан авалт, захиалгуудад шинэчилсэн өөрчлөлт нөлөөлөхгүй болно.

1.4 Тодорхой хэсэг бүтээгдэхүүнүүдэд Авлаа.мн-ий зүгээс эдгээр нөхцлүүд дээр нэмэлтээр онцгой нөхцөл заалтыг тавина. Эдгээр онцгой нөхцөлүүд нь тухай бүртээ шаардлагатай бараатай хамт зарлагдана.

1.5 Вебсайтад байрлах болзошгүй вируснд Авлаа.мн ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч онлайн худалдан авалт хийх явцад үүсч болзошгүй гадны халдлагаас(вирус, өөр сайтууд г.м) өөрийгөө хамгаалахын тулд тухайн сайтад нэвтрэхэд ашиглаж буй төхөөрөмж болон программын аюулгүй байдлыг өөрөө хариуцна.

1.6 Вебсайтыг өөрчлөх, сайжруулах болон бусад шаардлагаар Авлаа.мн дээр зарлагдсан худалдан авалтын хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгахыг шийдэх эрх бидэнд байна.

2. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

 

2.1 Авлаа.мн-ий вебсайт дээр худалдаалах бараа бүтээгдэхүүний дагалдах мэдээлэл болох хэрэглэх заавар, арчилгааны заавар, бүтээгдэхүүний онцлог болон үнэ зэрэг бүгд манай хамтрагч байгууллагын мэдээллэсэн үнэн зөв, бодит мэдээлэл болно. Иймд, тухайн бараа бүтээгдэхүүнийг ашиглахдаа өгөгдсөн заавар, мэдээллийн дагуу ашиглах үүргийг хүлээнэ.

2.2 Онлайн худалдан авалт хийх нь дэлгүүээс бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалт хийхээс өөр туршлагыг хэрэглэгчдэд олгодог. Иймд хэрэглэгчид өөрийн сонгосон бүтээгдэхүүний өнгө, хэмжээ хэлбэр зэргийг тодорхой мэдэж захиална. Тухайн бараа бүтээгдэхүүнийг илэрхийлэх зураг, тайлбар зэрэг нь Авлаа.мн болон харилцагч хоорондын гэрээгээр хүлээсэн үүрэг биш болно. Авлаа.мн хэрэглэгчийн хүлээлтээс зөрсөн бүтээгдэхүүнд хариуцлага хүлээхгүй болно.

2.3 Авлаа.мн сайт дээр харагдах бүхий л бүтээгдэхүүн бэлэн байна гэх баталгааг бид хэрэглэгчдэд өгөхгүй. Тухайн барааны бэлэн эсэх нь манай агуулахад байрлах бүтээгдэхүүний тоо болон хамтран ажиллагч байгууллагуудын агуулахад байрших бүтээгдэхүүний тооноос шууд хамаарна. Тухайн бараа бэлэн бус, хүлээгдэх шаардлагатай тохиолдолд бид буюу Авлаа.мн-ий зүгээс шуурхай арга хэмжээг авч тухайн нөхцөлд тохирсон харилцаа холбооны хэрэгслээр хэрэглэгчдэд мэдэгдэх үүргийг хүлээнэ.

2.4 Авлаа.мн тухайн сайт дээрх бараанд зарлагдсан цахим хямдрал, урамшууллыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр хэсэг хугацаанд болон бүр мөсөн хаах эрхтэй.

3. ЗАХИАЛГА ХИЙХ 

 

3.1 Онлайн худалдаа үйлчилгээ авахын тулд хэрэглэгч хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, 18 ба түүнээс дээш настай байна.

3.2 Хэрэглэгч Авлаа.мн сайт дээр байршуулсан заавар, зааварчилгааны дагуу худалдан авалтыг хийнэ. Худалдан авах бараа бүтээгдэхүүний товч мэдээлэл, нийт өртгийг эцэслэн хянаснаар хэрэглэгч худалдан авалтыг баталгаажуулна.

3.3 Худалдан авалт хийхийн тулд хэрэглэгч өөрийн үнэн зөв мэдээллийг алдаагүй хийх үүрэгтэй. .

3.4 Авлаа.мн-с хамгийн анхны худалдан авалт хийхэд Авлаа.мн хэрэглэгчийн нэр дээр бүртгэл нээх тул хэрэглэгч өөрийн овог, нэр, имэйл болон өөрийн нууц кодыг хийнэ.

3.5 Өөрийн нууц кодыг аюулгүй байлгах талаас хэрэглэгч нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх үүрэгтэй.

3.6 Хэрэглэгч вебсайтад зочлох бүртээ хэрэглэгчийн хэсэгт өөрийн нэр, нууц үгээр нэвтрэнэ.  Өөрөөр хэлбэл, худалдан авалт хийхийн тулд хэрэглэгч өөрийн нэр болон нууц үгээр вебсайтад нэвтрэнэ. Гэвч тухайн нууц үг хэрэглэгчийн төлбөр төлөх хэсэгт ямар нэг үүрэг үзүүлэхгүй

3.7 Авлаа.мн сайтын системд бүртгэгдсэн мэдээлэл нь хэрэглэгч болон Авлаа.мн хоорондын харилцаа, захиалга, төлбөр хийгдсэн гэх зэргийн баримт нотолгоо болно. Авлаа.мн-с худалдан авалт хийх явцад харилцагч дансны дугаар болон банкны мэдээллийг оруулж баталгаажуулсан тохиолдолд харицагчийн талаас авлаа.мн-с худалдан авалт хийхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

3.8 Манай байгууллагын үйл ажиллагаанаас болон эрх мэдлээс үл хамаарах гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлсээс болж Авлаа.мн сайтын үйл ажиллагаанд асуудал учрах тохиолдолд үүдэх эрсдлийг авлаа.мн хүлээхгүй.

4. ҮНЭ

4.1 Авлаа.мн дээр зарагдах бүх барааны үнэд НӨАТ орсон болно.

4.2 Бараа бүтээгдэхүүний үнэ алдаатай бичигдсэн тохиолдолд Авлаа.мн тухайн алдааны талаар худалдан авагчид мэдэгдэх бөгөөд захиалгыг цуцлана.

4.3 Авлаа.мн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний үнийг өөрчлөх эрхтэй

4.4 Захиалга тус бүрт нэхэмжлэг үүсэх бөгөөд үүнийг вебсайтаас татаж аван баталгаа болгон ашиглах боломжтой

5.    ХҮРГЭЛТИЙН ЗАРДАЛ

 

5.1 Энгийн хүргэлтийн зардал үнэгүй. 5-р хэсгийн заалтууд зөвхөн экспресс хүргэлтэд хамаарна.

5.2 Хүргэлтийн зардалд хүргэлийн унаа болон хүргэгч ажилтны цалингийн шимтгэл багтана.

5.3 Энгийн хүргэлт эсвэл экспресс хүргэлт гэдгийг захиалга хийх явцад тодруулна.

5.4 Захиалга хүргэлт Улаанбаатар хотоор хязгаарлагдана

6. ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАХ

 

6.1 Худалдан авагч захиалга хийсний дараа Авлаа.мн захиалгыг баталгаажуулна. Худалдан авагч онлайнаар худалдан авч буй барааны мэдээлэл, тоо хэмжээ, үнэ зэргийг илтгэсэн имэйл хүлээн авна.

6.2 Хэрэглэгчийн бүртгүүлсэн захиалгыг авлаа.мн шалгаж баталгаажуулсны дараа захиалгыг хүлээн авна. Авлаа.мн-ий захиалгыг баталгаажуулсан он сар өдөр хэрэглэгчид очих имэйлд тусгагдсан байна.

6.3 Тодорхой нэг захиалгуудад, Авлаа.мн-ий зүгээс худалдан авагчаас нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд худалдан авагчтэй имэйлээр холбогдох бөгөөд худалдан авалтын процессийг үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт бичиг баримтыг илгээнэ. Шаардлагатай баримт бичгийг илгээгээгүй эсвэл шаардлага хангаагүй баримт явуулсан тохиолдолд Авлаа.мн захиалгыг цуцлах эрхтэй.

6.4 Захиалга хүргэлтийн хаягийн алдаа, дутуу мэдээлэл гэх зэрэг ямар нэг тохиолдолд цуцлагдах боломжтой бөгөөд энэ үед Авлаа.мн хэрэглэгчид даруй мэдэгдэнэ.

7.    ТӨЛБӨР

 

7.1 Харилцагч онлайн захиалгын төлбөрийг www.avlaa.mn вебсайт дээр төлбөр төлөх хэсэгт төлнө.

7.2 Харилцагч төлбөрийг дараах замуудаар төлөх боломжтой:

  • Интернет төлбөр тооцоо хийх боломжтой дурын банкны карт
  • QR код буюу QPay
  • Байгууллагын харилцах данс руу шилжүүлэх

7.3 Буцаалтын нөхцөлд заагдсан тодорхой шалтгаануудын улмаас бараа буцаах тохиолдолд худалдан авагчын төлөх нийт үнийн дүнгээс хүргэлтийн зардалыг суутгана.

7.4 Авлаа.мн төлбөрийн шийдэл нь бүгд банкны стандартаар гүйцэтгэгддэг бөгөөд нууцлал аюулгүй байдлын SSL сертификат ашигладаг. (SSL Secure Socket Layer).

7.5 Төлбөр төлөх явцад харилцагч автоматаар банкны төлбөрийн серверт холбогдоно.

7.6 Хэрэглэгчийн банкны мэдээлэл шифрээр нууцлагдах бөгөөд Авлаа.мн-ий электрон системээр дамжихгүй.

8. БАРАА ХҮРГЭЛТ

 

8.1 Барааг энгийн болон экспресс гэсэн хоёр хүргэлтээр хүргэнэ. Энгийн хүргэлт захиалга баталгаажснаас хойж 24-48 цагийн дотор хүргэгдэх бөгөөд нэмэлт төлбөргүй. Экспресс хүргэлт нь захиалга баталгаажснаас хойш 3-5 цагийн дотор хүргэх бөгөөд экспресс үйлчилгээний төлбөр болох 5000 төгрөгийг нэмнэ.

8.2 Бараа хүргэлтийн үйлчилгээ Улаанбаатар хотоор хязгаарлагдана.

8.3 Онцгой тохиолдолд харилцагчтай зөвшилцсөний үндсэн дээр итгэмжлэгдсэн хүнд болон унаанд дайх боломжтой.

8.4 Хүндэтгэх шалтгааны улмаас бараа хүргэлт хойшлогдох болсон тохиолдолд Авлаа.мн-ий зүгээс худалдан авагчтай аль нэг харилцаа холбооны хэрэгслийг ашиглан түргэн шуурхай мэдэгдэж  тухайн захиалгыг цуцлах эсвэл захиалгыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргана.

8.5 Манай байгууллагын үйл ажиллагаанаас болон эрх мэдлээс үл хамаарах гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлсээс болж Авлаа.мн хүргэлтийн үйл ажиллагаанд асуудал учрах тохиолдолд үүдэх эрсдлийг авлаа.мн хүлээхгүй.

8.6 Захиалгын хүргэлт хойшлогдох, цуцлагдах гэх мэт ямар ч тохиолдолд худалдан авагчид тулгарсан шууд болон шууд бус хохирлыг ямар ч нөхцөлд  Авлаа.мн хариуцлага хүлээхгүй болно.

8.6 Хүргэлтийн ажилтан тухайн барааг худалдан авагчийн заасан хаягийн дагуу хүргэнэ.

8.7 Худалдан авсан бараа бүтээгдэхүүний хүргэлтэд барааг суурилуулах ажил орохгүй.

9.  БАРААГ ХҮЛЭЭН АВАХ

 

9.1 Худалдан авалтыг хийсэн иргэн барааг хүлээн авах явцад өөрөө тухайн хүргэлтийн цэг дээр байхгүй тохиолдолд өөрийн итгэмжилсэн хүний мэдээллийг бидэнд утсаар тодотгоно.  

9.2 Хүргэлтийн хаяг дээрээс барааг хүлээн авч буй худалдан авагч болон түүний итгэмжилсэн хүн барааг хүлээн авхын тулд өөрийн мэдээлэл, захиалгын дугаар, захиалгын мэдээлэл зэрэг баримтыг үзүүлнэ

9.3 Хүргэгч тухайн баримтанд тулгуурлан барааг олгох бөгөөд хүргэлтийг хүлээн авсан гэх баримтанд гарын үсгийг зурна. Барааг хүлээн авагч болон хүргэгч аль алинд хуулбар үлдэнэ.

9.4 АНХААРУУЛГА: Хүргэлтийн явцад барааны хайрцаг сав болон бараа бүтээгдэхүүн гэмтсэн тохиолдолд худалдан авагч хүргэлтийн барааг буцаах эрхтэй. Хүргэлт хүлээн авах баримт дээр барааг хүлээн аваагүй шалтгааныг тодорхой бичиж өгнө.

9.5 Барааг хүлээн авах баримтад гарын үсгээ зурж, барааг хүлээж авсан тохиолдолд худалдан авагчид бараа бүрэн бүтнээрээ очсон гэж ойлгоно. Гарын үсгээ зураад барааг хүлээн авснаас хойш худалдан авагч барааг буцаах, солиулах боломжгүй.

9.6 Барааг худалдан авагчын захиалсан бараа захиалсан загвараас хэлбэр хэмжээ нь зөрсөн, үйлдвэрийн алдаатай бараа бүтээгдэхүүн очсон тохиолдолд худалдан авагч Авлаа.мн-ий оффис дээр ирж болон info@avlaa.mn имэйлд захиалгын дугаар болон өөрт тулгарсан нөхцөл байдлыг илтгэсэн имэйл бичиж илгээнэ

9.7 Авлаа.мн дээрхи тохиолдолд нөхцөл байдлыг ойлгосноос хойш 7 хоногийн дотор барааг дахин сольж хүргүүлнэ.

9.8 Дээрхи тохиолдолд таны захиалсан бараа дууссан эсвэл байхгүй тохиолдолд 14 хоногийн дотор худалдан авалтын үнийг буцаан олгоно.

9.9 Хүргэлтийн ажилтан бараа буцаалтыг эхний удаад олгохоор очиход хүлээн авагч гэртээ байхгүй байх гэх мэт хүлээн авагч талын буруугаас болж хүргэлт хойшилсон тохиолдолд дараа дараагийн бараа буцаалтын зардал худалдан авагчын эргүүлэн авах нөхөн төлбөрөөс хасагдана.

10.  ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

 

10.1 Захиалагчийн бараа хүргэгдэх хугацаанаандаа худалдан авагчийн гар дээр очоогүй тохиолдолд захиалагч өөрийн хүсэлтийг авлаа.мн-ий үйлчлүүлэгчтэй харилцах буланд өөрийн худалдан авалтыг цуцлах хүсэлтийг илгээх эрхтэй.  

10.2 Захиалгыг цуцлах хүсэлтийг Авлаа.мн хүлээн авч тухайн захиалгын процесс, хүргэлт хэрхэн явагдсан нөхцлийг харгалзан үзэж шийдвэрийг гаргана.

10.3 Дээрх нөхцлөөр захиалга цуцлагдсан тохиолдолд худалдан авагчид 14 хоногийн дотор Авлаа.мн-ий хүсэлтийн дагуу төлбөрийг буцаан олгоно.

10.4 Авлаа.мн has the right to cancel the Client’s order in the event that the infrastructure at the Client’s location, where the delivery will take place does not allow the physical access of the means of transportation or the goods unloading. In this case, Авлаа.мн will proceed with the refund of the goods’ price, discounting the round-trip transportation costs.

Захиалагчын бараа хүргэх байршил тодорхойгүй, дэд бүтэц хангалттай хөгжөөгүйн улмаас бараа хүргэлтэд асуудал үүссэн тохиолдолд Авлаа.мн-с хүргэлтийн зардлыг  суутган төлбөрийг буцаан олгох эсвэл тухайн нөхцөлд тааруулах хүргэлтийн хугацааг сунгах эрхтэй.

11.  БАРАА БУЦААЛТ

 

11.1 Доорхи нөхцлүүдэд үйлчлүүлэгчид бараа буцаалт хийх эрх нээгдэнэ.

  • Хэрэглэх хугацаа дууссан бараа хүргэгдсэн
  • Эвдэрхий, бүрэн бус бараа хүргэж өгсөн
  • Захиалга өгсөн бараанаас өөр төрлийн бараа очсон/ загвар марк зөрсөн

11.2 The goods shall be returned to the address specified by Авлаа.мн, with its wrapping and packaging, goods should not have been used and should be accompanied by all accessories, instruction of use, documents certifying the online purchase and the completed return authorization form. This form may be printed by the Client from Авлаа.мн website.

Буцаалтын барааг Авлаа.мн-ий заасан хаягийн дагуу хүргэж ирнэ. Тухайн бараа сав баглаа боодолтойгоо, ямар нэгэн байдлаар хэрэглэгдээгүй байх шаардлагатай. Мөн тухайн барааг дагалдан очсон хэрэглэх заавар, онлайн худалдан авалтын мэдээлэл гэх зэрэг бүхий л дагалдах мэдээллүүдийг орхигдуулаагүй байх.

Бараа буцаалт хийх маягтыг Авлаа.мн сайтаас татан авч бөглөсөн байх шаардлагатай.

11.3 Бүрэн бус, гэмтэлтэй, ашиглагдсан эсвэл шинэ биш болсон барааг Авлаа.мн буцаан авах боломжгүй.

11.4 Дээрхи нөхцөлд нөхцөл байдал нь бүрэн нийцсэн хэрэглэгчид худалдан авсан барааны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн олгоно. Буцаалт хийх үйл явцад гарсан зардлыг хэрэглэгч тал хариуцна. Буцаан олголтын мөнгийг тухайн худалдан авалтыг анх хийсэн банкны дансанд буцаан шилжүүлнэ.

11.5 Хямдралын бараа болон бусад хүсэлтээр захиалан авсан бараанд ямар ч тохиолдолд буцаан олголт хийхгүй.

12. НУУЦЛАЛ ХАДГАЛАХ

 

Хэрэглэгчийн мэдээлэл Авлаа.мн-ий үнэт зүйл болно. Бидний зүгээс аюулгүй байдлыг дээд зэргээр анхааран ажиллах бөгөөд гурав дахь этгээдэд хэрэглэгчдийн мэдээллийг ашгийн төлөө худалдахгүй болно.

Батжа ахаас авах мэдээлэл орно

12.1 Хэрэглэгчийн дата цуглуулах хамгийн гол зорилго нь бид Авлаа.мн-ий сайт дээр хийгдэх худалдан авалт бүрийн хүргэлт зөв цэгтээ зөв хүндээ очих тал дээр анхаарах үүднээс, мөн хэрэглэгчийн онлайн худалдан авалт хийх туршлагыг сайжруулах, үйлчилгээгээ сайжруулахын тулд юм.

Авлаа.мн-ий зүгээс хэрэглэгчдийн утас болон цахим шуудангийн хаягаар хямдрал урамшууллын мэдээлэл илгээх эрхтэй бөгөөд хэрэглэгч өөрөө хүсэхгүй тохиолдолд АВлаа.мн-д хүсэлт гарган ямар нэг төлбөргүйгээр тухайн худалдааны санал урамшууллын мэдээллээс чөлөөлөгдөх эрхтэй.  

12.2 Авлаа.мн-д цугларсан хэрэглэгчдийн датанд тулгуурлан онлайн худалдаа үйлчилгээний чанарыг сайжруулна. Мөн тухайн датанд үндэслэн гарсан мэдээллийг   хэрэглэгчдээс урьдчилан зөвшөөрөл авсны дагуу Авлаа.мн өөрийн бизнес хамтрагчдад танилцуулах боломжтой.

12.3 Хувийн мэдээлэл нь таны өөрийн нууц үгээр хамгаалагдах тул хэрэглэгчид өөрийн онлайн худалдан авалтад ашигладаг нууц үгийн нууцлал болон аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээнэ.

12.4 Хэрэглэгч ямар нэгэн байдлаар Авлаа.мн дээр үүссэн өөрийн онлайн аккоунт эрсдэлд орсон гэж үзсэн тохиолдолд Авлаа.мн-д нэн даруй мэдэгдэнэ.

12.5 Хуулийн хүрээнд хэрэглэгч Авлаа.мн сайтад үүсгэгдсэн өөрийн хувийн мэдээллийг өөрчлөх, устгах эрхтэй. Үүний тулд авлаа.мн-ий online-support@avlaa.mn хаягаар хүсэлтийн имэйлийг илгээнэ.

13. ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ

 

13.1 Худалдан авагч бараа бүтээгдэхүүний үнэ төлбөрийг авлаа.мн-ий дансанд 100% төлөх хүртэл тухайн бараа бүтээгдэхүүн Авлаа.мн-ий өмч байна.

14. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

 

14.1 Авлаа.мн-ий үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуулт, санал хүсэлт, гомдол таньд байвал дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Утас: 70107722; Имэйл: online-support@avlaa.mn

15. ОЮУНЫ ӨМЧ, ЗОХИОГЧИЙН ЭРХ

 

15.1 Авлаа.мн сайт нь Амар екоммерс ХХК-н албан ёсны өмч болно. Энэхүү сайтад ашиглагдсан дүрс бичлэг болон дуу авиа, технологи зэрэг элементүүд зохиогчийн эрхээр хамгаалагсан болно.

15.2 Энэхүү сайтын үйл ажиллагаа дээр дурьдсан нөхцөл заалтын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Хэрэглэгч хувийн ашиглалтын журмаар тухайн вебсайтыг ашиглах эрхтэй бөгөөд тухайн сайт дээрхи мэдээллийг хуулбарлахыг хориглоно.

16. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

 

16.1 Энэхүү нөхцөлд шууд зохицуулагдан тусгагдаагүй боловч хамааралтай бусад харилцааг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.