Баабар ингэж өгүүлэв /2014 Цонхоо нээгээч/ 05.05

12,300

бэлэн байгаа

…Ер нь монголчууд уран цэцэн үгэнд дуртай ба эртнээсээ энэ ард түмэнд логик, философи, математик сэтгэлгээнээс илүү уран сайхны сэтгэлгээ илүү хөгжсөн юм.

Энэ нь ялангуяа ардын аман зохиолд тун тод харагддаг ба алив зүйлийг учир шалтгааны талаас нь гэхээсээ уран сайхны талаас нь илэрхийлсэн нь давамгайлдаг. Бид коммунизмаас хүссэн хүсээгүй салж буй боловч түүний нийгмийн сэтгэхүйд үлдээсэн өвчнөөс салаагүй, нэг хэсэгтээ салж чадах ч үгүй. Гэтэл алив улс үндэстний дэвшин дэгжих үндэс суурь нь нийгмийн эрүүл зөв сэтгэлгээ билээ. Эрүүл нийгмийн сэтгэлгээтэй ямар ч ард түмэн тулгарсан бэрхшээлийг амжилттай давдаг төдийгүй ирээдүй рүү чиглэх хамгийн зөв замаа сонгож чаддаг. Ардчилал нь нийгмийн эрүүл сэтгэхүйг шаарддаг төдийгүй өөрөө түүний бүтээл юм…

Харьцуулах